Төөтөө танхай оюутан байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Хүнийг хайрлаж, хайрлуулна гэдэг агуу зүйл гэж ойлгодог Төөтөө хайрын сэтгэлийн асуудалд оройхон гарч ширүүхэн дайрсан гэдэг. Арван жилдээ охидтой үерхэж байгаагүйгээ ангийнхнаасаа нэг насаар дүү байсантай холбон үздэг тэрээр СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа багштайгаа байгуулсан гэрээг зөрчсөн “танхай” оюутан байжээ. Учир нь СУИС-д анх орж байгаа хүүхдүүдтэй багш нар нь хүнтэй сууж, хүүхэдтэй болохгүй гэсэн хэлцэл хийдэг байна. Урлагийн хүний амьдрал хатуу гэдгийг ойлгуулах гэсэн багш нарынхаа хүслийг талаар өнгөрүүлж Төөтөө гэр бүлтэй болж, хүүхдийн эцэг болсон гэдэг. Одоо тэрээр зав л гарвал гэр бүлтэйгээ хамт байж хоёр хүүхдээ эрхлүүлдэг гэнэ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top