Америкийн шилдэг их дээд сургуулиуд Монгол оюутнуудыг авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

 800 жилийн тэртээ Монгол морьны туурайн мөр үлдээгүй газар тун багахан байсан бол өдгөө харин Монгол хүмүүсийн оюуны мэлмий хараахан хүрч амжаагүй дэлхийн шилдэг сургуулиудын тоо асар их байсаар байгаа нь нууц биш юм. Тухайлбал бидний их л өрөвдөнгүй ярьдаг Африкийн орнуудаас Америкийн шилдэг их дээд сургуулиудад суралцах оюутны тоо Монгол оюутны тооноос хэд дахин их байдаг гэдэг бараг л хилсдэхгүй хэрэг.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудад Америкийн болон дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж бололцоо асар ихээр нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал  2007 онд Харвардын их сургуулийн бакалаврын зэрэгт хамгийн анхны Монгол оюутан тэнцэж байсан бол энэ жил Харвардад хоёр ч Монгол оюутан эрдмийн аянд мордохоор зэхэж байна. Мөн түүнчлэн сүүлийн ганц нэгхэн жилд Америкийн бусад олон шилдэг их дээд сургуулиудад Монгол хэмээх нэрийг анх дуурсгаснаар харьцангуй олон оюутнууд маань суралцах явж байгаа билээ. Эдгээр шилдэг сургуулиудад цөөхүүлээ боловч амжилттай суралцаж байгаа Монгол оюутнууд маань нэгдэн өнгөрсөн онд “Америк дахь Монгол Оюутны Холбоог” (АМОХ) Сүхбат (Wesleyan University), Анударь (Columbia University), Билгүүн (Harvard University), Зоригоо (Harvard University), Буяннэмэх (Mount Holyoke College), Тэмүгэ (MIT), Өлзийбаяр (MIT) гэсэн удирдах зөвлөлийн долоон гишүүдтэйгээр байгуулж одоогийн байдлаар 60 гаруй бусад Монгол оюутнуудыгаа нэгтгээд байгаа юм. АМОХ нь эхний үйл ажиллагаагаа 2012 оны өвөл Монголын ерөнхий боловсролын 11 сургуулиуд дээр “Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах болон Монгол залуус бидний давуу талууд” гэсэн сэдвүүдээр илтгэл тавин эхлүүлсэн бол одоо энэ зун Америкт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулан “Америкт Оюуны Хүчээрээ Суралцацгаая” уриан дор нэг өдрийн үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл бүхий томоохон уулзалт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд болон бусад сэдвүүдээр асуулт хариулт бүхий илтгэлүүд тавигдах аж. Мөн түүнчлэн Монгол оюутнуудын суралцаж эхэлсэн шилдэг их дээд сургуулиудын танилцуулгуудыг тус сургуульд суралцаж буй тухайн Монгол оюутан өөрөө хүргэх бөгөөд тус оюутнуудтай уулзаж ярилцах ховорхон боломж тохиож буй юм. Эцэст нь хэлэхэд тус өдөрлөг энэ сарын 16-нд МУИС-н хичээлийн II байрны А заланд 14:00 – 17:30 цагийн хооронд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.136) 2025 оны 12 сарын 05

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Top