Шүүгч Ганаа “Чиний хоолой ямар өвөрмөц юм бэ? Орж ирэхэд чинь ийм хоолой гаргана гэж зүүдэнд ч орсонгүй. Маш том сюрприз барилаа. Яг Элвис Прэсли шиг дуулж байна шүү дээ” гэсэн бол
Мээдээ: Маш гоё хоолойтой эмч болох нь ээ чи. Эмч хүн ингэж дуулна гэдэг супер супер.
Болд: Монголд ховор тембр. Чамайг ийм сайхан дуулж орж ирнэ гэж ёстой зүүдэлсэнгүй. Чиний хамгийн том давуу тал бол чи гайхамшигтай хувирч чадаж байна.
Эба: Чи чадаж л байна шүү дээ. Сайхан дуулж байна гэсэн энэ шоунд урьд өмнө сонсогдож байгаагүй их магтаалын эзэн бол хувийн дугаар 282 Д.Сүх-Эрдэнэ юм. Тэрээр “Никитон” хамтлагийн “Том ярьсан хүүхэд” дууг рок болон жазз стилиэр дуулсан. Түүний дуулах хэв маяг өөлөх юмгүй байсан ч шүүгчдээс жаахан сэтгэл хөдлөлтэй бай гэсэн зөвлөгөөг авсан. Учир нь түүний байгаа байдал хэт даруухан тул зарим хүмүүст их зантай санагдана гэж санаа зовсон шүүгчид сануулж байна лээ. Ингээд зүүдэнд ч оромгүй дуулах түүний “Том ярьсан хүүхэд” дууг Энд дарж үзнэ үү.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )