Мансууруулах бодисын үйлдвэрлэлд хяналт тавих төрийн бодлого дутагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Сүүлийн үед хар тамхи, мансууралуулах бодистой холбоотой гэмт хэрэг  газар авч байгааг судалгааны байгууллагууд мэдээлсээр байна. Тухайлбал 1999 онд 45 хэрэглэгчтэй байсан манай улс 52, 14, 170, 223 гэж өссөөр өнөөдрийн байдлаар 561 болжээ. Нэг хэрэглэгч дор хаяж дөрвөн хүнийг уруу татдаг аж. Мөн Нийслэлийн өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 2.9 хувь нь бензин цавуу, 1.8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Гэтэл  “цагаан тахал”-аас иргэдээ хамгаалах төрийн бодлого манайд байдаггүй бөгөөд төрийн бус хэдэн байгууллагууд ажиллах төдий байдаг аж. Уг нь бол хор хөнөөлийг нь бууруулах, хязгаарлалт тавих, эрэлт хэрэгцээг багасгах  гэсэн хар тамхинаас иргэдээ хамгаалах гурван арга байдаг аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top