Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцоод ирлээ. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 4-10-нд тус тэмцээний сүүлийн шалгаруулалт болсон байна. Харин уралдааны энэ жилийн шилдгээр Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхин, тэргүүлж дэлхийн шилдэг баритон боллоо.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top