Өнөөдрөөс эхэлж БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 11

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа уг үйл ажиллагаа гурван хоног үргэлжлэх юм.Энэ удаад бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зохион байгуулж байгаа бөгөөд 10 мянган хүнийг бүртгэх юм байна.

Бүртгүүлэгчид 18-39 настай байх, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх,  БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх шаардлага тавигдаж байгаа аж. Харин Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулах юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top