Чойбалсангийн нисэх онгоцны буудалд X-Ray төхөөрөмж суурилуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 09

Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх онгоцны буудлаас орон нутгийн эсвэл  Засгийн газрын шийдвэрээр тусгай нислэг үйлддэг байсан билээ. Харин саяхнаас тус нисэх онгоцны буудлаас ОХУ-ын Свердловск хот, БНХАУ руу нислэг үйлдэх боломжтой болжээ. Тиймээс ГЕГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зорчигчдын тээшийг хянах хэт ягаан туяаны X-Ray төхөөрөмж суурилуулсан байна.

Дорнод аймгийн хил гаалиар хөлдөөсөн чоно, хулгайн ангын түүхий эд гаргах эрсдэл их байдаг гэнэ. Түүнчлэн татвараас зайлсхийх зорилгоор эд зүйл нууж гаргахыг завдсан үйлдэл гардаг учраас хэт ягаан туяаны рентген төхөөрөмж зайлшгүй байрлуулах шаардлагатай гэдгийг эх сурвалж хэллээ. Энэхүү төхөөрөмж нь Европын холбооны улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник юм байна.  

Д.Шинээ    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top