АНУ-ын Виржинигийн их сургуулийн эрдэмтэн, зохион бүтээгч Шахрар Ниржон “гэрийн гүүгл” буюу кинсайт программыг зохион бүтээжээ. Энэ программ хаа нэгтээ эд зүйлсээ тавьчихаад олохгүй байх тохиолдолд олж өгөх үүрэгтэй аж. Программыг ашиглахын тулд өрөө бүрт бичил камер байрлуулах бөгөөд эд зүйлсээ урьдчилан таниулж, бүртгүүлсэн байх шаардлагатай юм. Ингэснээр эд зүйлсийг хэлбэр дүрсээр нь хайдаг байна. Тус программыг зохион бүтээгч улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд удахгүй худалдаанд гаргах гэнэ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )