УБЕГ-ын нээлттэй хаалганы өдөр болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 09

 

Монгол Улсын Засгийн газрын 190 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байх тухай” 97 дугаар зарлигийн дагуу УБЕГ-ын ажилчид нээлттэй хаалганы өдрийг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тогтмол зохион байгуулдаг болоод байгаа.

Тогтоолын дагуу УБЕГ өнөөдөр 10.00-15.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх бөгөөд энэ үеэр аж ахуй нэгж, үл хөдлөх хөрөнгө, гадаад паспортын материал хүлээн авах, сунгах зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна архивын  бүхий л төрлийн лавлагаа олгох юм.

А.Баярмаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top