МХЕГ-аас сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагад шалгалт хийж, шалгалтын дүнг сэтгүүлчдэд мэдээллээ.
МХЕГ-ын шалгалтаар цэцэрлэгүүдэд багагүй зөрчил илэрчээ. Энэхүү шалгалтаар зориулалтын барилга байгууламжгүй 144, эдэлбэр газарт нь орон сууц баригдсан болон газар эзэмших гэрчилгээ огт байхгүй 49 цэцэрлэг байгаа аж.
Харин 174 цэцэрлэг биеийн тамирын заалгүйгээс гадна 104 цэцэрлэгийн аюулгүйн гарц, агааржуулалтын систем хийгдээгүй байв. Түүнчлэн шалгагдсан цэцэрлэгүүдээс 16 эрхлэгч нь сонгон шалгаруулалтад албан ёсоор ороогүй мөн мэргэжлийн бус, багшлах эрхгүй 52 сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаа гэнэ.
Улсын хэмжээнд үйлчилгээ явуулж байгаа нийт цэцэрлэгүүдийн 30-80 хувь нь 15-30 жилийн өмнө баригдсан. Иймээс газар хөдлөх, байгалийн хүчтэй гамшгийн үед нурж болох эрсдэлтэй 30 цэцэрлэг байна.
Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 0 )