Никитоны “Том ярьсан хүүхэд”-ийг ”том” дуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

“Камертон-2” шоуны II шатанд таван “тийм” гэх хариултыг сонсоод зогсохгүй шүүгчдээс “Баярлалаа, ёстой гоё дууллаа”, “Гайхалтай шоу тоглолт”, “Энийг л өөрчлөлт гэх байх шүү” гэсэн урмын бас магтаалын үгсийг харамгүй сонссон оролцогч бол 032 дугаартай О.Мишээл юм. Тэрээр “Никитон” хамтлагийн “Том ярьсан хүүхэд” дууг "том" дуулж III шатандаа тэнцэж чадсан. О.Мишээл “Энэ дууг урьд нь сонсож байгаагүй ч би өөртөө энэ дуунд дурлах ёстой гэж хэлсэн. Үр дүнд нь тэнцлээ” хэмээн ярьсан юм. Түүний дууг сонсож хэм хэмнэл, дуулах донж маягийг мэдрэхийг хүсвэл Энд дарна уу

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top