Хар тамхины наймаачдад 10-15 жилийн ял онооно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд  яг одоо мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг шүүж байна. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Б.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцож байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top