Д.Болд: Өндөр болохын тулд долоо хоногт 3 удаа шилэн хүзүүнээсээ татуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08


  “Камертон-2” шоуны II шатанд 60,70,80-аад оны хит дуунууд  эгшиглэж, оролцогчид энэ шатанд сугалаагаар таарсан дууг дуулж байгаа билээ. 351 хувийн дугаартай Мөнхгал хүү “Инээмсэглэл” хамтлагийн “Улаанбаатарын үдэш” дууг сугалсан  даруйдаа “яанаа” хэмээн дуу алдаж багагүй сандарсан юм.  Монголд төдийгүй хятадад нэрд гарсан энэ дууг тэрээр маш эвлэгхэн дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.  Анх тайзнаа гарч ирэхэд нь “Микрофоны араас харагдахгүй байна уу, үгүй юу”  хэмээн Ганаа тэрүүхэндээ шоглоод амжсан ч дуулсаных нь  дараа “Сайхан дууллаа” гэж магтав. Хамтлагийн ахлагч Болд “Урлагийн хүнд гадаад төрх, бие бялдар тун чухал тул долоо хоногтоо шилэн хүзүүнээсээ 3 татаад байхад гайгүй өснө” гэсэн  “нандин”  зөвлөгөө өгсөн нь энэ шоуны сонирхолтой агшнуудын нэг байлаа. Бие багатай ч бэлчээр томтойгоо харуулж тэнцсэн Мөнхгалын  “Улаанбаатарын үдэш”дууг сонсохыг хүсвэл Энд дарна уу.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top