Олон улсын Хүүхэлдэйн театруудын холбоо буюу UNIMA Congress & World Puppetry Festival /UNIMA/-ын 21 дүгээр их хурал, Дэлхийн хүүхэлдэйн театруудын их наадам 2012 оны 5 сарын 27-ноос 6 сарын 3-ны өдрүүдэд БНХАУ-ын Чендү хотод болж Ази, Африк, Европ, Австрали тивээс нийт 101 орны мэргэжлийн театр оролцсон байна. Уг наадамд Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театр Монгол улсаа төлөөлөн “Аз жаргал хүсье” хэмээх хүүхэлдэйн концертын хөтөлбөрөөр амжилттай оролцож “Excellent visual effect” цом болон “Excellent plastic arts” дипломыг хүртсэн гайхалтай амжилттай эх орондоо ирлээ. Энэхүү наадамд оролцож өндөр амжилт гаргахад Монголын соёл урлагийг хөгжүүлэх сан, Монголын урлагийн зөвлөл болон “Тамирын гурван чулуу” ХХК, “MCS” холдинг, “Маргад” дээд сургууль мөн “Говь” ХК, “Венгли” ХХК зэрэг албан байгууллага гүн туслалцаа үзүүлсэнд тус театрын хамт олон талархлаа илэрхийлж байгаагаа уламжиллаа.
Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )