Хог түүж амьжиргаагаа залгуулдаг иргэдийг ажлын байраар хангалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Нийслэлийн хогийн цэг болох Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн энгэрт орчин үеийн технологи бүхий хогийн цэг байгуулсан. Өөрөөр хэлбэл хог боловсруулах үйлдвэр байгуулж мөн өдөрт 80 тонн хог ялгаж, ангилаад хатуу, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулаад, ашиглалтад хүлээж авч ажиллаж байгаа билээ.

Тэгвэл энэ үйлдвэрт хогийн цэгээс хог түүж амьдралаа залгуулдаг 30-аад хүнийг ажлын байраар хангажээ. Тэднийг хог ялгах дамжлага дээр ажиллуулж, шинээр ажлын байр бий болгож нийтийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top