АТГ-аас мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

АТГ-аас өнөөдөр 11 цагт “Чингэс хаан” зочид буудалд хэвлэлийн хурал зарлалаа. Авилгатай тэмцэх“Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг  Авлигатай тэмцэх газар 14 хоног тутамд олон нийтэд зориулж мэдээлэл хийж байгаа юм. Арга хэмжээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчлах юм.

Түүнчлэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг мөн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, нийтийн албанд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг зэргийг өгөх аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top