Дуучин Нарагийн аав хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн бол ээж нь УБДС-ийг дүүргэсэн жүжигчин. Тиймдээ ч тэрээр урлагийн гэр бүлд өссөн гэж бахархан ярих дуртай. Хүүхэд байхын л дуулж, бүжиглэх дуртай байсан тэрээр гимнастикаар гурван удаа улсын аварга болж байжээ. Мөн арав гаруй жил бүжгийн дугуйланд хичээллэж, хамтлаг дуучдын ард бүжиглэдэг байсан нь түүнийг рок попын нэгэн гишүүн болох эхлэл болж өгчээ. Ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эдийн засгийн сургуулийг эргэлзэлгүй “Tokyo of music school"-ээр сольж орхисон байдаг. Кинонд тоглоно, англи хэл, бүжгийн хичээл заана, дуулна гэхчилэн байнга л ажилд дарагдчихсан явдаг түүнийг аав нь эхэндээ “олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог юм” гэж загнадаг байсан ч одоо бол бууж өгсөн гэнэ лээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )