Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

 “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэх талаар Хүүхдийн төлөө газраас мэдээлэл хийнэ.

12.00 “Евро-2012” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг хэрхэн дамжуулах талаар ТВ9, ЕТВ телевизийн уран бүтээлчид мэдээлнэ.

"Монгол нюьс мэдээллийн төв"-д

11:00 Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд доктор Ш.Лхагвасүрэн,доктор, профессор Л.Энхтүвшин нар оролцоно.

12:00 Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Хүний эрхийн хөгжлийн төвөөс НҮБ-ын “Рио+20” олон улсын чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

13:00 УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч С.Төмөр хэвлэлийнхэнд хандлаа. СЕХ иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэх тогтоол гаргасан боловч 24-р тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохгүй байгаа аж.     

“Чингис” зочид буудалд

11:00 “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ эхэлнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 Хэвлэлийн Хүрээлэн санаачлан, Оюуны өмчийн газар, Монголын сайтуудын холбоо болон Сонины холбооны төлөөлөлтэй хамтран уулзалт ярилцлага хийнэ. Үүнд сэтгүүлчид  оролцож санал бодлоо солилцох боломжтой аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top