Жаран тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Каннын кино наадамд Монголоос анх удаа видео киногоор оролцлоо. Монголын кино академийн тэргүүн Б.Цогтбаярын найруулсан “Богд хаан” нь эх орныхоо кино урлагийг дэлхийн 156 оронд сурталчлаад зогсохгүй дэлхийн хэмжээний кино наадамд амжилттай өрсөлдөн олон улсын анхаарлын төвд ороод байна. Дэлхийн кино урлагт буддын шашин болоод Азийн орнуудын соёлтой холбоотой кино Европын орнуудад ихээр үгүйлэгдэж байсан учраас "Богд хаан" киног худалдаж авах санал тавьжээ. Энэ талаар найруулагч Б.Цогтбаяраас тодруулахад “Франц Солонгос зэрэг улсуудтай ярьсан юм байгаа. Гэхдээ одоогийн байдлаар яг гэрээгээ хийгээгүй байна” гэсэн юм.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )