“Камертон-2” шоунд “Сэрүүн цэцэг” эргэн сэргэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

Шоуны хоёрдугаар шатанд оролцогчид 60, 70, 80-аад оны хит дуунуудыг ам барилгүй төгөлдөр хуурын тансаг аялгуутайгаар үзэгчдэд хүргэх ёстой. Тэр ч утгаараа оролцогчдын хувьд энэ удаагийн шалгуур нь жинхэнэ авьяас чадвар шавхсан тоглолт байх юм. Хоёрдугаар шатанд олон авьяастнууд шүүгчдээс магтаалын үг сонссон ч 14 дугаартай Батзориг олноос онцгой байлаа. Б.Дашдондог гавьяатын шавь гэсэндээ тэрээр багшийнхаа шийрийг хатааж Б.Бадар-Ууган агсны “Сэрүүн цэцэг” дууг өөрийн хэв маягт оруулан дуулснаар шүүгчдээс өндөр үнэлгээ авч тэнцсэн юм. Нэгдүгээр бадгийг нь сонсоход яг хуучны тэр үеийн сайхан дурсамжууд тань сэргэх бол хоёр дахь бадгийг сонсоход хөнгөн хэмнэл мэдрэгдэн сэтгэл хөөрөн өөрийн эрхгүй бүжмээр. Ингээд хувийн дугаар 14 Батзоригийн өөрийн мэдрэмжээр найруулан дуулсан “Сэрүүн цэцэг”-ийг сонсохыг хүсч байгаа бол ЭНД дарна уу

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top