“Камертон-2” шоунд өөр өөр мэргэжилтэй хүмүүс өөрсдийнхөө дуулах сонирхлоор нэгдэн авьяас билгээ сорьцгоож байгаа билээ. Тэдний дотроос багш хэмээх эрхэм нэрээр овоглож яваа залуу бол "Шинэ үе" дунд сургуулийн математикийн багш, 668 дугаартай Г.Батбаяр юм. Дуучин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн энэхүү шоунд оролцож байгаа тэрээр хоёрдугаар шатандаа “Сөгнөгөрийн гол” хэмээх сайхан дууг дуулсан юм. Олон хүний итгэл найдварыг дааж оролцсон тэрээр дуундаа орж, зүрх сэтгэлээсээ дуулсныг шүүгч Болд байдаг л дуулалт гэсэн бол Ганаа өнгө алдаж байгаа ч ритмтэй байна гэсэн үнэлэлт өгсөн юм. Ингээд багшийг тэмцээндээ хэрхэн дуулсныг болоод тэнцсэн эсэхийг мэдэхийг хүсвэл Энд дарна уу
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )