Ж.Мэндбаярын эрх зөрчигдсөнийг Хүний эрхийн комисс тогтоожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

"Глоб кредит" ХЗХ-ны захирал асан Ж.Мэнд­баяр өнгөрсөн сарын 24-нээс өлсгөлөн зарлаж эхэлсэн.Тэрээр одоо Багануур дүүрэг дэх чанга дэг­лэм­тэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөн­хий газрын харьяа хорих 427 ду­гаар ангид хоригдож байгаа юм. Түүнд одоо­гоос зур­гаан жилийн өмнө шүүхээс ХЗХ-ны дампуурлын хэргээр таван жилийн чанга, таван жилийн жи­рийн дэг­лэм­тэй ангид хорих ял ногдуулсан билээ. Гэтэл шүүхээс ногдуулсан чанга дэг­лэмтэй хорих ангид биеэр ял эд­лэх хугацаа дуусгавар болоод жил га­руй болж байхад түүний дэг­лэ­мийг бууруу­лах­гүй байгаа нь түүнийг өлсөглөн зарлахад хүргэсэн аж.  Прокурорын бай­гуул­­ла­гын зүгээс Ж.Мэндбаярын  дэглэмийг бууруулахгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа  "Ж.Мэндбаяр нь бусдад учруулсан мөнгөн хохирлынхоо 34 хувийг барагдуулаад байгаа. Холбогдох хуулийн дагуу мөнгөн хохир­лын­хоо 50-иас дээш хувийг бараг­дуул­сан тохиолдолд хорих ангийн дэглэ­мийг бууруулахаар заасан байдаг" гэжээ. Харин Ж.Мэнд­бая­рын өм­гөө­лөгчид болон ар гэрийнхэн хуульд заасан хуга­цаанд хорих дэглэмийг нь бууруу­лах­гүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарим албан ту­шаалт­ны хууль бус үйлд­лээ нуух гэ­сэн оролдлого хэмээн үзэж буй. Уг нь хуульд бол "Дэг­лэм бууруулах  талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлд "...хорих ялын хоёрны нэгээс доош­гүй хувийг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөл­мөр­лөх үүргээ амжилттай биелүүлж, урам­шуулагдаж байсан ялтны ял эд­лэх дэглэмийг бууруулах тухай сана­лыг хорих ангийн дарга про­ку­рорт гаргах ба прокурорын дүгнэл­тийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ"  гэж заасан байдаг аж. Энэхүү заалтын дагуу  Ж.Мэндбаяр нь  хорих ялынхаа хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бөгөөд хоригдох хуга­цаан­даа сахилгын зөрчил гаргаж бай­гаа­гүй юм байна. Түүнчлэн хөдөл­мөр­лөх үүргээ биелүүлж урам­шуу­лагдаж байсан гэсэн хуулийн шал­гуу­рыг хангажээ. Тиймээс дэглэм бууруулах хүсэлтээ удаа дараа  холбогдох газруудад тавьсан ч Хорих газар буюу ШШГЕГ нь түүний хүсэлтийг шийдвэрлэж өгөлгүй өнөөг хүрчээ.  Хамгийн хачирхалтай нь түүний хохирогчид болох 1234 харилцагчид нь Ж.Мэнд­­баярыг суллуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан байна.   Хо­хирогчид анхнаасаа түүнд хол­бог­­дох хэргийг залилангийн хэрэг биш гэж үзэж байжээ.

Г.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top