Цагдаагийн дарга нарт ялын тогтоолыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07
Өмгөөлөгчдийн асуудлаас болж удаа дараа хойшилж байсан "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой, цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж байгаа. Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал түр завсарлаад дахин дөнгөж сая эхэллээ.

Шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа бөгөөд тэдэнд яг одоо шүүгч нарын гаргасан ялын тогтоолыг танилцуулж байгаа юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top