Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа цагдаагийн экс дарга нар болох Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарласан байна. Завсарлаж ороод шүүгдэгчдэд шүүхийн шийдвэрийг танилцуулах юм. Цагдаагийн экс дарга нарт 8-9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр төлөвлөөд байгаа.
Тэднийг 2008 оны долдугаар сарын нэгний өдөр болсон эмх замбараагүй явдлын үеэр нас барсан дөрвөн хүн, гэмтэл авсан зургаан хүний хэргээр буруутгаж байгаа бөгөөд энэ удаагийн шүүх хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажиллаж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )