Ц.Мөнхбаярыг шүүх хурал долоо хоногоор хойшиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07


 

Өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн С.Самбуу-Ёндон, н.Төмөрбаатар, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Тэднийг  2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  өмчийг сүйтгэхийг оролдсон хэрэгт буруутгаж байгаа. Харин энэ удаагийн хуралд шүүгдэгч н.Төмөрбаатарын бие тааруу байгаа тул шүүхэд ирэх боломжгүй болсон. Улмаар өнөөдрийн шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулахаар болсон юм. н.Төмөрбаатарын хувьд өнгөрсөн сарын дундуур бусдад хутгалуулсан бөгөөд тухайн үедээ хагалгаа хийлгэсэн ч өнгөрсөн долоо хоногт давтан хагалгаанд оржээ.

Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд буруутгагдаж байгаа хөдөлгөөнийхны гэм буруутай нь тогтоогдвол албадан ажил хийх, торгуулах, 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top