Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор гурван явган зорчигч нас барсан байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр төрөхийн хойд замд Kia Rio маркийн 70-22 УБП дугаартай автомашины жолооч Г нь явган зорчигч, 32 настай Г-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг өчигдөр орой 22.20 минутын орчим гарсан бол Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн баян Уулын 18-р гудамжинд Hyundai HD-170 маркийн 85-65 УНӨ дугаартай автомашины жолооч М нь явган зорчигч, овог нэр оршин суух хаяг тодорхойгүй 30-35 насны эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон.
Мөн 21.50 минутын орчим Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастын зам-Жаргалант хүнсний дэлгүүрийн баруун замд MMC Galant маркийн 23-97 УБЛ дугаартай автомашины жолооч Д нь 37 настай Н-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм.
Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нь ихэссэн. Хоёр өдрийн дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 72 бүртгэгдсэн байна. Үүний 15 нь зам тээврийн осол хэрэгт холбогджээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )