Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь гаалийн хяналтын бүсэд АНУ-аас илгээгдсэн зорчигчдын түүвэр ачаанаас 2012.06.04-ний өдөр иргэн Н-ийн нэр дээр ирсэн хувийн эд зүйлс дотор гаалийн байгууллагад мэдүүлээгүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй ангийн зориулалттай их хэмжээний сум /84995 ш/, РЕМИНГТОН маркийн ангийн буу 2ш, МАРЛИН маркийн ангийн буу 1ш, САВАЖЕ маркийн ангийн буу 1 ш-ийг эд зүйлс дотор нуун, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг тус гаалийн газрын байцаагч нар мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, материалыг УМБГ-т эд мөрийн баримтын хамт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )