Цагдаагийн экс дарга нар 8-9 жилийн ял авах бололтой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07


Өчигдөр эхэлсэн цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал 12 цагийн турш хуралдаад өнөөдөр 10:00 цаг хүртэл завсарлага авсан билээ. Тэгвэл шүүх хуралдааны завсарлагын хугацаа дуусаж хоёр дахь өдрөө Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай үргэлжилж байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар цагдаагийн экс дарга нарт чанга дэглэмтэй хорих ангид 8-9 жилийн хорих ял төлөвлөөд байгаа гэнэ. Тодруулбал Ч.Амарболдод ес, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт  нарт тус бүрт нь найман жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр ял төлөвлөөд байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top