Ч.Амарболд нарыг өмгөөлөгчгүй шүүж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал үргэлжилж байна. Хачирхалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр анги буюу Ганцхудагт эхэлсэн шүүх хурал өмгөөлөгчгүй, бас ямар ч гэрчгүйгээр болж байгаа юм. Учир нь нийслэлийн Өмгөөлөгчийн холбоо өчигдөр хуралдаж, шүүгдэгч нарын сонгосон биш, цаанаас томилсон өмгөөлөгчдийг шүүх хуралд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Яг одоо Ганцхудагийн урьдчилан хорих төвийн гадна шүүгдэгч нарын ар гэрийнхэн, хөндлөнгийн ажиглагчид, дэмжигчид, бас “Цагдаагийн ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагынхан байгаа аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top