Сүүлийн таван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй Д.Энхмандахад холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүхээр түүнийг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгасан байна. Д.Энхмандахыг “Бусдын нэр ашиглан “ХААН” банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Харин тэрбээр өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж залилангийн хэрэгт гүтгүүлсэн хэмээн удаа дараа мэдүүлж байсан нь ийнхүү нотлогдсон байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )