“Глоб”-ын Ж.Мэндбаяр шоронд байхдаа тархиндаа гэмтэл авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

 

“Глоб кредит” ХЗХоршооны захирал  Ж.Мэндбаяр хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл өнөөдөр түүний биеийн байдал тааруу байгаа болон  хууль хяналтынхан ажлаа тааруу хийж байна гэж “Глоб кредит” ХЗХоршооны  хохиролыг барагдуулах хамтын бат итгэл нийгэмлэгээс  мэдээлэл хийлээ. Тэд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Т.Батболдын Улс.мн сайтад өгсөн ярилцлагыг баримт болгон өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.  Тэдний хэлж байгаагаар  Ж.Мэндбаярыг анхнаас нь буруу зүйл ангиар шийтгэж,  дэглэмжийг бууруулах хуулийн заалт  байхад бууруулаагүй гэдгийг онцолж, дахин дахин мэдэгдэж байлаа.  

Ж.Мэндбаярын хувьд тавдугаар сарын 24-нд хуурай өлсгөлөн зарласан бөгөөд өнөөдөр түүний биеийн байдал тааруу байгаа гэнэ. Түүнийг тусдаа өрөөнд эмчийн хяналтад  байлгаж гэр бүлийнхэнд нь тогтмол мэдээлж байгаа.  Тэрбээр ШШГЕГ-ын харъяа хорих 427 дугаар анги буюу Багануурын чанга дэглэмтэй хорих ангид ял дэлж байх хугацаандаа бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэхээс гадна баруун чих нь дүлийрсэн аж.  Мөн суурь өвчинтэй болохоор түүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хохригч(49.0.152.138) 2025 оны 03 сарын 13

Худлаа битгий баашлаад бай Мэндбаяраа дүү Энхбаяр чинь ийм хор хийгээд байгааг мэдэхгүй гэж бодооюү та нар хэрэг хийчхээд ял эдэлж сураа ганц хоёр хохрогчийг худалдаж авчихаад ийм юм хийгээд явахаа болимоор юм

1  |  0
Top