Каннын кино наадамд Монгол кино оролцжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Өдгөө 65 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Францын Каннын кино наадамд манай улс "Богд хаан" уран сайхны киногоороо оролцжээ. Дэлхийн хэмжээний кино урлагийн хамгийн шилдгүүд оролцдог уг наадамд манай улс албан ёсоор анх удаа видео киногоороо оролцож эх орныхоо кино урлагийг дэлхийд сурталчилсан юм. 156 орон оролцсон уг наадамд манай улсаас Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр “Богд хаан” киногоо олноо хүргэсэн байна. Тэрээр "Олон орны кино үзэж, дэлхийн кино урлагийн түвшинг өөрийн кино урлагтай харьцуулалт хийлээ. Манай улс ур чадвар, жүжиглэлтийн хувьд хэзээ ч хоцрогдоогүй. Харин гадаад харилцаа, техник технологиороо хоцорч байгааг мэдэрсэн” гэжээ. Дэлхийн кино урлагийнхан Буддын шашин, Азийн соёл Европын орнуудад үгүйлэгдэж байгаа тул "Богд хаан" киног худалдаж авах хүсэлт тавьсан байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top