Жагсаалын даргатайгаа зодолдсон заставын орлогч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Өнгөрөгч амралтын өдөр Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131-дүгээр ангид ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал тус аймгийн заставын даргын орлогч,ахлах дэслэгч Б.Энхбаатар, жагсаалын дарга, ахлагч н.Энх-Амгалан нар хоорондоо зодолдсоноос үүдсэн байна.  Хүнд гэмтсэн Б.Энхбаатар Номгон сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж,эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч ухаан оролгүй байсаар нас баржээ. Уг хэргийг  Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.

Т.Ялгуун      

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tvmenbayar(124.158.73.3) 2025 оны 03 сарын 13

araichdee zastaw min

1  |  0
Top