Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

11.00 цагаас Улс төр мэдээллийн төвд “Монголын Ногоон Нам”-аас сэтгүүлчдэд зориулсан мэдэгдэл хийнэ.

Улс төр мэдээллийн төвд 12.00 цагаас “Цөмийн хөнөөлгүй Монгол орон ” ТББ-аас цөмийн хаягдал булшлах асуудалтай холбогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг мэдээлэлнэ.

13.00 цагаас ”Глоб” хадгаламж зээлийн хоршооны “Бат итгэл” хамтын нийгэмлэгээс Ж.Мэндбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан дэглэм бууруулахгүй байгаа тухай мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 12 цагаас УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэж авахгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Академич С.Нарангэрэл, доктор Авирмэд, гавьяат тамирчин З.Ойдов нар оролцоно.

12:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Хустайн байгалийн цогцолборт газраас зэрлэг адуу тахийг Монголд сэргээн нутагшуулсны 20 жилийн ойд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа

“Эрүүл мэнд–эрхэм баян” 32 цуврал нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүлээлгэн өгөх болон зарим хамтын ажиллагааны санамж бичгийн талаар 12.00-13.00 цагт ЭМЯ-нд хэвлэлийн хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top