Улсын хэмжээнд гурван түймэр асч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24


Улсын хэмжээнд он гарсаар 135 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн 2 сумын нутагт 3 түймэр асч байгаа бол Архангай, Хөвсгөл аймгийн 5 сумын нутагт  6 түймрийг цурманд оруулсан байна. Тодруулбал Цагаан-Үүр сумын 1, 2 дугаар багийн “Хясалын гол”, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”, “Хээгт”, “Хивэн”, “Үүр”-ийн голын бэлчир зэрэг газруудыг хамарсан /5 түймэр нийлсэн/ ойн түймрийг унтраахаар нийт 300 гаруй хүн, Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Халхан “гэдэг газар  гарсан ойн түймрийг унтраахаар,Чандмань-Өндөр сумын 3-р багийн “Чонотын даваа” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

            Өнөөдрийн байдлаар  зургаан түймрийг цурманд оруулаад байгаа юм.  Тодруулбал Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Элстэйн гол модны эх” гэдэг газар, Хөвсгөл  аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Их сариг”, “Бага сариг“ гэдэг газар, Цэцэрлэг сумын 2 дугаар багийн “Дөшдөг” гэдэг газар, Ханх сумын 1 дүгээр багийн “Турагийн шанаа” гэдэг газар, Улаан-Уул сумын Мунгараг багийн ”Гуя гэдэг газар, Улаан-Уул сумын Соёо багийн “Үхэрт” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд тус тус оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

            Эдгээрээс гадна дөрвөн түймрийг унтраагаад байгаа юм. ТодруулбалХэнтий аймгийн Дадал сумын Хэрийн голын заставаас баруун тийш 7 км орчим Хар гол гэдэг газар аянга буусны улмаас гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Үүнээс гадна  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Майхан цахир” гэдэг газар,Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол”, “Даш лүн” уул, Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Бага турш”, “Их турш” голын дунд, “Шишгэд” голын урд гарсан ойн түймрийг тус тус унтраасан байна.  

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top