Н.Энхбаярыг шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Авлигын хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Түүний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгохоор тавдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхэд шилжүүлээд байсан билээ. Улмаар Дээд шүүхээс Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх шийдвэр гаргасан юм. Хуулийн дагуу Дээд шүүхээс Н.Энхбаярын хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, тэндээс Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top