Монгол киног HD формат руу хөрвүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

   Архивын ерөнхий газар, Юнитель группын “Юнивишн” компанитай хамтран “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд хальснаас дуу болон дүрсийг HD формат руу хөрвүүлэх төхөөрөмжийг эх орондоо авчирч, ХБНГУ-д мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээр сэргээлгэхээр болсон байна. Нийт 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу дүрсийг хөрвүүлэх энэ ажил "Мандухай сэцэн хатан" киног түүчээлэн сонгожээ. Цаашид “Сэрэлт”, “Монгол хүү”, “Үер”, “Алтан өргөө”, “Бушхүүгийн үлгэр”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Гэрлэж амжаагүй явна” гэх мэт шилдэг бүтээлүүдээр үргэлжилнэ.  

Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top