Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Улс төр мэдээллийн төвд 12.00 цагаас ”Анод”, ”Зоос” банкны дампуурлын талаар мэдээлэл хийнэ.

 14.00 цагт Төрийн ордонд Нийслэлийн Ардчилсан Намаас хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд НАН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар оролцоно.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбадорж “Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавина. Илтгэл, хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын XI байрны хурлын танхимд болно.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах-Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний семинар өнөөдөр, маргааш ”Бишрэлт” зочид буудалд болно.

Өнөөдөр Иргэний танхимд 11.00 цагт Шүүхийн багц хуулиуд батлагдсан болон International Legal Forum Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан ЕТГ-аас хэвлэлийн хурал зарлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top