Камертон хамтлагийн загалмайлсан эцэг

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

1989 онд “Титэм” хамтлагийг үүсгэн байгуулж, 1990-ээд оны залуусыг хайрын дуугаар уярааж, хайрын дууны ханхүү хэмээн нэрлэгдэж байсан ая зохиогч, дуучин, продюсер Л.Тайванбатыг цэнхэр дэлгэцээр харалгүй уджээ.  Харин өчигдөр орой  “Камертон 2” шоунд зочин шүүгчээр уригдаж, оролцогчдыг сайшаан магтаж, зарим нь нэгийг нь шүүмжилж, бас дуунд нь уярч хайлан сууж байхыг нь харахад бахархалтай санагдаж байсан юм. Зүрхэнд минь үгүйлэгдсэн чи миний үзэсгэлэнт од хэмээн дуулж олны танил болж байсан тэрээр Камертон хамтлагийн продюсераар ажиллаж, мөн Freezone хамтлагийг олонд таниулж, Монголчуудад хөвгүүдийн хамтлаг гэж ямар байдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан авъяас билигтэн юм. Монголын рок, поп урлагт түүний оруулсан хувь нэмэр их ээ.

“Камертон 2” шоуны оролцогчдын хувьд цаг үеийн шалгуурыг ажрахгүй даван туулж, олноос олон он жилүүдийн уртад ард түмний амандаа аялан дуулах дуртай уран бүтээлүүдээс төгөлдөр хууртай дуулж байгаа. Тухайн уран бүтээлүүдийг нь өлгийдөн авсан эрхэм хүндтэй уран бүтээлчдийн өмнө шалгуулж, үнэтэй зөвөлгөөг нь сонсож байгаа  болохоор энэ бол бидний хувьд маш том аз завшаан хэмээн оролцогчид ярьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top