Монгол циркийн урлагийг үндэслэгч Ж.Раднаабазар агсны мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэр эцэгтээ өргөх дуу” нэртэй цирк, эстрадын хамтарсан тоглолт энэ сарын 24-нд болно. Монгол циркийн сургууль Ж.Раднаабазарын нэрэмжит бөгөөд түүнийг циркийн урлагийн хүч тамирын болон акробатын дасгалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Түүний хүү хөгжмийн зохиолч Р.Энхбазар “Бүсгүйчүүд”, “Манайд ирээрэй”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Намрын өнгө”, “Эр хүн”, “Сэтгэлийн драм” /Ханилсанаас илүү амраг киноны дуу/ зэрэг олон сайхан дуугаа олны хүртээл болгожээ. Тэрээр аавынхаа мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд аавынх нь үргэлжлэл болсон олон циркчид шилдэг тоглолтуудаа хүргэхээс гадна түүний зохиосон дуунууд энэ үдэш эгшиглэх гэнэ. Тоглолт “Инээмсэглэл” чуулга, Увс аймгийн цирк, нэрт уран бүтээлчид гэсэн гурван хэсэгтэй. Тоглолтыг “25-р суваг телевиз” болон “Аса” цирк хамтран зохион байгуулж байгаа аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )