Соёлын өвийг хамгаалах сургалт болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

Өнөөдөр 9:00 цагаас Аялал жуулчлалын Үндэсний төвд “Соёлын өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах нь” сэдэвт сургалтын нээлт боллоо.

Нээлтэд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар оролцжээ.

Сургалтад “Палеонтологийн дурсгалт газар болон олдвор нь соёлын өв болох нь” сэдвээр Палеонтологийн төвийн лабориторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар, “Соёлын өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль эрх зүйн хамгаалалт” сэдвээр БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын соёлын өвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор З.Оюунбилэг нар илтгэл тавих  аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top