Цаг агаарын тааламжгүй байдлаас болж нислэгүүд саатлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

  Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал эрч хүйтэрч, тэнгэр хангай муухай аашилж байна. Өчигдөр манай орны нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга болсоноос "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух байсан нислэгүүд хойшилж хуваарьт нь өөрчлөлт орсон байна.

      Орон нутгийн Оюутолгой, Мөрөн, Доной, Тавантолгойн хуваарьт нислэг , олон улсын нислэгийн Бээжингийн 18:00-22:00 цагт буух хуваарьт нислэг саатан Сөүлээс 22:20 цагт буух байсан нислэгийг цуцалжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 5 сарын 24-нөөс эхлэн нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top