Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид чуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22


Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо анхдугаар их хурлаа зарлан хуралдуулж  байна.  Анхдугаар их хуралд  улсын бүх аймаг, сумдын салбар хороодын төлөөлөл болох 510 төлөөлөгч оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ.    

Анхдугаар их хурлыг Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хоршоолох аяны хүрээнд болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан  ХХААХҮЯамнаас дэмжин, хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

  Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны гишүүдийн ярьж байгаагаар: Өнгөрсөн 20 гаруй жил түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хувь хүмүүс, цөөн хэдэн аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрч ирлээ.  Цаашдаа энэ тогтолцоог УИХ, Засгийн газраас батлан гаргаж хэрэгжүүлж буй хууль тогтоомжийн хүрээн шинж шатанд гаргах зайлшгүй шаардлага бий болж байна.  Ийм учраас энэ их хурлаар түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсонгуй болгоход чиглэгдсэн асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, оролцогчдын эрх ашгийг дэмжих бодлого гаргах, төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгуулалт, үйл ажиллагааны зорилго, бодлогыг тодорхойлох, тогтолцоог боловсоронгуй болгоход холбооны гишүүдийн оролцоо, үүрэг ямар байх вэ? Зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхээр хуран чуулж байгаа юм гэж тайлбарласан юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top