Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам хэмээх газарт тавдугаар сарын 9-нд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаад түлэгдсэн таван аврагчийн гурав нь нас барж, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар нийслэлд хүргэгдэн ирж Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан билээ.
Гал сөнөөгч Г.Багабиш нь 75 хувийн, А.Болорсүх нь 90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал хүнд байсан юм. Харамсалтай нь, ахлах ахлагч Г.Багабиш өнөөдөр өглөө амьсгал хураажээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )