Сонголтоо зөв хийхэд Н.Сома тусална

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

Монголын эзотерик ухааны академийн тэргүүн Н.Сома энэ сарын 24-нд “Гэгээрсэн удирдагчид алтан эринийг дөтлүүлнэ” сэдэвт лекц уншина. Тэрээр өнгөрсөн жил уг лекцээ тавьсан бөгөөд энэ жил цуврал болгон дахин хүргэх ажээ. Н.Сомагийн хэлж буйгаар “Сөрөг чанар бүхий удирдагчдыг хүмүүс яагаад сонгодог вэ гэхээр олон нийтэд эрүүл бус сэтгэлгээ, харанхуй сөрөг шинжүүд давамгайлж байгаа учраас тийм хүнээ сонгох дуртай байдаг. Үүн дээр үндэслээд хүмүүс, олон нийт сайн удирдагчтай болохын тулд өөрсдөө эхлээд зөв үзэлтэй, сэтгэхүйн хувьд эрүүл байх ёстой. Хүн санамсаргүйгээр ямар нэгэн сонголт хийдэггүй. Өөрийнх нь тархинд суурилсан төрмөл тодорхой нэгэн хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээг нь хангаж чадна гэсэн үзэл л сонголт хийхэд нөлөөлдөг. Та өөрөө ямар байна тийм л хүнийг сонгоно гэсэн үг” гэжээ.  Сар гаруйханы  дараа монголчууд ирэх дөрвөн жилд төр барих гишүүдээ сонгоно. Иймд уг лекц сонгогчдыг сонголтоо зөв хийхэд нь туслах гэнэ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэгэ(202.179.27.145) 2025 оны 03 сарын 13

члча

1  |  0
a(212.88.4.22) 2025 оны 03 сарын 13

bid uursudteigee ijil hvniig songodog bh gej bodoj bn

1  |  0
уншигч(182.160.17.226) 2025 оны 03 сарын 13

сомагмйн хэлдэг яг үнэн. өнөөдөр монголын ард түмэн ихэнх нь оюуны хоосролд орох тийшээ хандсан байгаа нь нууц биш тийм ч учраас сөрөг хүмүүсиыг сонгоод байдаг юм байна л даа

1  |  0
Top