ХЗХ-ны хохирогчид эрх баригчдыг “тоох” хүртэл жагсана

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18


Яг одоо Төрийн ордоны баруун болон зүүн хаалган дээр ХЗХ-ны хохирогчид жагсаж байна. Өнөөдөр өглөө эхэлсэн тэдний жагсаал төрийн эрх баригчид “тоох” хүртэл үргэлжлэх гэнэ.  Тэд төрийн гурван өндөрлөг эсвэл хууль санаачлагч нартай уулзахыг хүссэн бөгөөд хохиролоо барагдуулахыг хүсэж байгаагаа хэлж байлаа.  Өнгөрсөн долоон жилийн хугацаанд жагсагчдын хохирлын тал хувийг барагдуулсан бөгөөд  ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгө дутсан нь сандралд оруулжээ.

Хэрвээ төрөөс хохирол барагдуулах боломжгүй бол ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгөнөөс гаргахыг тэд шаардаж байгаа юм байна.

А.Баярмаа  

 

Top