Өнөөдөр мэс засалч эмч нарын чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Өнөөдөр Дархан-Уул аймагт Монголын мэс засалч эмч нарын IX чуулга уулзалт болно. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Баасанжав, Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн дэд тэргүүн ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч О.Сэргэлэн, ЭХЭМҮТөвийн захирал Ш.Энхтөр, ХСҮТөвийн Л.Төмөрбаатар нар оролцох  юм байна.  Эрүүл энхийн манаанд зогсож, үр бүтээлтэй сайн ажиллаж байгаа мэс заслын эмч, сувилагчдыг  энэхүү чуулганаар шагнаж урамшуулах аж.

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top