ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан: Бага талбайтай орон сууцыг түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан орон сууцжуулалтын тухай хуулийн талаар мэдээл өглөө.

Тэрбээр: Өдгөө жилдээ 9000 орчим хүн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авч байгаа. Одоогийн байдлаар, 47 мянга гаруй иргэн нийт 6.6 их наяд төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлт гаргасан байгаа. Өнөөдрийн хурдаар явах юм бол эдгээр иргэд 4-5 жилийн дараа байрандаа орно гэсэн үг. Тиймээс урт хугацаатай, найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж, иргэдийн хүлээлтийн хугацааг 2-3 жилээр багасгах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд орон сууцжуулалтын хоёр хуулийг өргөн бариад байна. Энэ дагуу зорилтот иргэд буюу залуу гэр бүл, ахмад настнууд бага талбай бүхий орон сууцыг түрээслээд өмчлөх, түрээслээд дараагийн орон сууцанд шилжих боломжийг хангах боломжийг бүрдүүлэх юм гэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top