Сингапурын “Phillip Capital Management (S) Ltd” Монгол Улсад салбар нээх хүсэлтээ өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 29

 

Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай “Phillip Capital Management (S) Ltd” хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад салбар нээх хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд өглөө.

“Phillip Capital” группын нэг хэсэг болохын хувьд тус компани нь үнэт цаасны брокер, валютын арилжаа, түүхий эд, сангийн менежмент, хувийн хөрөнгө оруулалт, судалгаа корпорацийн санхүү болон бусад олон улсын зах зээлүүдийг хамарсан өргөн санхүүгийн үйлчилгээний сүлжээг ашиглан үйл ажиллагаа явуулдаг.

1975 онд Сингапурт байгуулагдсан "Phillip Capital" нь 15 улсад үйл ажиллагаа явуулж, 1.5 сая гаруй харилцагчтай олон улсын санхүүгийн групп юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top