Ирэх жил гэхэд Леброн Жэймсээс ч илүү их ашиг олно гэж бардам мэдэгдсэн OnlyFans-ийн Софи Рэйнтэй “Брүклин”-ий Майкл Портер “ном хаялцаад” амжжээ.
Өнгөрсөн долоо хоногт Майкл Портер “томчуудын” сайтад зураг, бичлэгээ оруулдаг Софи Рэйний ашиг орлого огцом өсөж, 2024 онд л гэхэд 43 сая ам.долларын орлого олсныг шүүмжилсэн юм.

“Залуус түүнийг харах гэж мөнгө шилжүүлээд байгаа нь тэнэглэл. Тэгээд зураг, бичлэгийг нь өрөөндөө үзэхдээ ёс суртахууны хувьд ч таагүйхэн зүйл хийж байгаа. Үнэндээ тэр залуус Филиппинээс аккаунтыг нь удирддаг хэн нэгэнтэй л харилцаж байгаа шүү дээ” гэсэн юм.
Тэгвэл Софи Рэйн хариуг нь удаалгүй өгчээ. “Эрчүүд бөмбөг залаад л 30 сая ам.долларын чек авдаг гэхээр хөгжилтэй санагдах юм. Тэдэнтэй том том гэрээ байгуулдаг. Үүнийг тэнэглэл гэж хэн ч хэлдэггүй. Харин эмэгтэйчүүд бизнесийг бүр тэгээс нь эхлээд, зарим MVP-ээс нь өндөр орлого олоод эхлэхээс ёс зүй, зан суртахууны хямрал, ялзрал гэж *****” хэмээн Рэйн мэдэгдсэн байна.

Майкл Портер үүгээр бууж өгсөнгүй ээ. Эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог талаараа үг дайжээ. “Хэрвээ би гэр бүлийнхээ төлөө өдөржин өөрийгөө дайчилж, зүтгэж буй бол миний бүсгүй гэртээ суугаад, гэр маань цэвэр цэмцгэр, хоол унд сайтай байгаасай гэж хүснэ. Гэхдээ заавал ингэх ёстой гэж байгаа юм биш. Миний л бодол шүү дээ.

Гэхдээ бас хангалттай мөнгө олж чаддаггүй залуус бий. Тэдний эхнэр, бүсгүйчүүд нь гэр бүлээ авч явах гэж зүтгэж таарна. Энэ хоёр тал хоёулаа л байж болно. Хамгийн гол нь ажил амьдрал нь үнэхээр таарч тохирч байх нь л чухал. Цорын ганц зөв гэж байхгүй. Гэхдээ миний хүслээр бол бүсгүй маань гэрийн эзэгтэй байгаасай. Хүүхдүүдээ харж, халамжилж байгаасай гэж хүсдэг. Юу хэлэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ?” хэмээн Майкл Портер өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )